Австралийн Милбурн хотын ресторанд бас нэгэн гайхалтай амжилтын эзэн тодорчээ. Хайден Вилсон гэдэг хүн 80 ширхэг бинг 17 минут, 26 секундын дотор идэж дуусган дээд амжилт тогтоожээ. Энэ нь тэрээр үдийн цайндаа 3 кг гаруй жинтэй хоол идчихсэн гэсэн үг юм. Мөн энэ үеэр түүний өрсөлдөгч Энди Вробел 50 ширхэг буюу 77 см зузаантай бинг идэж чадсан байна.
