Энэ долоо хоногийн Даваа гаригт Бээжин хотын төв талбай халдлагад өртсөн. Тяньминий талбайд жип машиныг санаатайгаар дэлбэлсэн гэж үзэн Шианжин мужийн уйгур лалын шашинтай 5 иргэнийг баривчилжээ. Төв Азийн хилийн зааг дээр орших Шианжин мужид хамгаалалтыг чангатгаад байгаа юм. Энэ халдлагыг санаатайгаар, урьдчилан төлөвлөсөн гэж эрх баригчид үзэж байгаа бөгөөд Туркменстанаас гаралтай лалын бүлэглүүдэдийг сэжиглэжээ. Хэргийн мөрөөр амиа алдсан жолоочийн мэдэллийг шалгахад Усмен Хасан болох нь тогтоогджээ. Сэжигтэн Шианжин мужаас ирэхдээ хутга, шашны уриа лоозон барьж явсныг иргэд гэрчилж буй гэнэ. Усмен Хасан нь эхнэр, ээжийнхээ хамтаар зорчиж явсан бөгөөд шашны хэт үзэлтэн гэр бүлд төрж өсчээ. Уйгур болон хан үндэстнүүдийн хооронд байнга шашны зөрчил гардаг байна.


Сэтгэгдэл (1)