39 долоо хоногтой жирэмсэн Амбер Миллер хэмээх бүсгүй Чикаго хотноо болсон марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Тэрээр адал явдалд дуртай нэгэн бөгөөд төрөх дөхсөн үедээ гүйлтийн тэмцээнд оролцсон нь эмч нарын санааг зовоож байсан юм. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байсан Амбер бүсгүй уралдааны барианд амжилттай оржээ. Амбер нийт 6 цаг 25 минут орчим гүйж, марафоныг дуусгаж чадсан байна. Хувь хүнийхээ талаас амжилт гаргасан гэж байгаа ч нөхөр нь түүнийг уурласан гэнэ. Гэхдээ хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ.

