
Хятадын эрх баригчид Далай ламын үзэл бодлыг олон нийтэд сонсгохгүйн тулд интернэт, телевиз болон бусад хэрэгслүүдийг хавчиж буй талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Тус улсын удирдагчид Далай ламын айлтгалуудыг интернэт хэрэгслээр дамжуулан хүлээж авахаас болгоомжилж байна. Түвдийн иргэд одоогоор Хятадын эрх баригчдын хориг тавьсан сувгуудаас л мэдээлэл хүлээн авдаг юм. Далай ламын номлолыг хулгайгаар үзэх нь Түвдийн иргэдэд эрсдэл дагуулж буй. Хятадын эрх баригчид интернэт, телевизийн сувгуудын агуулгыг хянаж, цензурддаг төрийн албыг бий болгосон. Ер нь, Хятад улс хэвлэл мэдээллийг хамгийн хянадаг улс юм.
Сэтгэгдэл (1)