Жил бүр Герман улсад дэлхийн хамгийн этгээд сахал ургуулсан хүнийг шалгаруулах тэмцээн болдог. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 300 гаруй оролцогч өрсөлдсөн байна. Энэ жилийн аваргаар Шинэ Зеландаас ирсэн Ник Томас шалгарлаа. Тэрээр сахлаа таван хошуу хэлбэрт оруулан засчээ. Уг тэмцээнийг 1990 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй юм.

















