Олимпын наадмын усан сэлэлтийн аврага Хятадын тамирчин Сун Янг зөвшөөрөлгүй жолоо барьсан тул 7 өдөр хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр жип машин жолоодож яваад автобустай мөргөлдсөн зөрчил гаргасан байна. Сун Янг нь 2012 оны Лондонгийн олимпын 400 метрийн болон 1,500 метрийн чөлөөт сэлэлтийн алтан медальт тамирчин юм. 21 настай тамирчин хуулийн мэдлэг тааруу, тэмцээн уралдаандаа гол анхаарлаа хандуулж байсан тул зөрчил гаргалаа хэмээн уучлалт гуйж буйгаа мэдэгдлээ. Хятадын төв хэвлэлд тамирчин Суны жолоодож явсан жип машин хамаатных нь байжээ. Сун Янг бол Хятад улсаас усан сэлэлтийн төрөлд олимпын наадмаас алтан медаль авсан анхны эрэгтэй тамирчин билээ. Энэ оны эхээр тэр дасгалжуулагчтайгаа харилцаагаа тасалсан нь мэдэгдэж байсан юм.



























































Сэтгэгдэл (2)