
Сирийн 23 сая иргэний 40 хувьд тусламж хэрэгтэй болсон гэж НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагын дарга Валери Амос мэдэгдлээ. Өнгөрсөн есдүгээр сард тус байгууллагаас Сирийн 2,5 сая хүн аюулд ороод буй талаар мэдээлж байсан бол одоо энэ тоо 6,8 сая болж өсчээ. Мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Сирийн нөхцөл байдал огцом хурцдаж буйг сануулж байна. Сирийн зөрчил, мөргөлдөөний бүсэд амьдарч байгаа хүмүүсийн тал хувийг нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Өнгөрсөн зургадугаар сард 4,25 сая хүн нүүлгэн шилжүүлж байсан бол 6,5 сая болж өсчээ. НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж зайлшгүй хэрэгтэй гэж мэдэгдэж байсан ч Сири дэх химийн зэвсгийг бууруулах шийдвэр гаргасан юм. Одоогоор эм эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсээс тусгаарлагдан 2,5 сая хүн амьдарч байна. Гэвч олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан Сирийн удирдагчид гадаадын ажилчдыг хавчиж, виз олгохгүй байгааг шүүмжилж байгаа юм. Сирийн хөрш зэргэлдээ орнууд шилжин суурьшигчдыг оруулахгүй гэж мэдэгдсэн. Одоогоор Ливи, Жордан, Турк, Ирак, Египет улсуудад хэдэн зуун мянган хүн дүрвэн гарсан мэдээ байна. 2011 онд Сирийн иргэний дайн эхэлсэнээс хойш 2,8 сая дүрвэж, 100 мянган хүн амиа алдсан гэсэн тоо гарчээ.