
Канадын Торонто хотын Засаг Дарга Роб Фордын хар тамхи хэрэглэж буй бичлэгийг сэтгүүлчид гартаа оруулсанаар түүний албан тушаал ганхаж эхэлсэн. Тэгвэл хотын дарга хар тамхи хэрэглээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсээр байгаа. Мөн тэрээр огцрохгүй гэдгээ хэвлэлүүдээр албан ёсоор зарлаж, ирэх жил сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ илэрхийллээ. Ноён Роб Форд би хааяа архи уудаг ч хар тамхи хэрэглэдэггүй гэж нотолж байна. Өнгөрсөн наймдугаар сард болсон баярын үеэр олон нийтийн газар архидан согтуурсан нь миний алдаа боллоо хэмээн олон нийт, гэр бүлийнхнээсээ уучлал гуйжээ. Хэдийгээр дээрх бичлэгийг гар утсанд бичиж авсан гэж байгаа ч цагдаа нар хангалттай нотлох баримт олж чадаагүй байна.