
Дэлхийн хамгийн алдартай жиргээчдийн тоонд дуучин Кэти Перри орж ирлээ. 29 настай поп дуучин Твиттер хуудсан дахь дагагчдынхаа тоогоор Жастин Биберийг ардаа орхижээ. Дуучин Жастин Бибер 46,507,829 дагагчтай бол, Кэти Перри 46,529,319 дагагчтайгаар өнөөдрийн байдлаар Твиттер хуудсыг тэргүүлж эхэллээ. 19 настай дуучин Бибер олон нийтийн дунд нэр хүнд нь огцом өсч, өнгөрсөн нэгдүгээр сард Лэди Гага дуучны амжилтыг эвдэж, Твиттерд хаанчилж байсан юм. Твиттер хуудсанд дуучин Лэди Гага 40,400,759 дагагчтайгаар гуравдугаар байранд бичигдэж байгаа бол түүний дараа ерөнхийлөгч Барак Обама орж байна.