
Вирус гепатит С нь хүний элгийг аажмаар хөнөөдөг. Тэгвэл Florida Gulf Coast их сургуулийн профессор, доктор Рубенс вирус гепатитын эсрэг шинэ эмийг туршжээ. Ингэхэд уг эмийг 3 сар хэрэглэсний дараагаар биеэс вирус цэвэрлэгдэж буйг тогтоосон байна. Уг эм нь нийгмийн эрүүл мэндэнд эерэгээр нөлөөлнө гэж найдаж буй юм. АНУ-д гэхэд жилдээ хэдэн мянган хүн С вирусаар өвчилж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ордог. Хэрвээ энэ туршилтыг амжилттай хэрэгжүүлж, эмийг амьдралд нэвтрүүлвэл, вакцин хэрэглэхгүйгээр элэгний вирустай тэмцэх юм. Энэ эмийг ойрын 3 жилд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд вирусаар өвчлөгсдийн 70 гаруй хувийг эмчилнэ гэж үзэж байна. Гэхдээ халдвар аюултай түвшинд хүрсэн бол 12 сарын хугацаа зарцуулах гэнэ.
Сэтгэгдэл (4)