Хойд Солонгосын төв телевизээр Ким Жон Ун өнгөрсөн 10-р сард амиа алдсан далайчдад, эмгэнэл илэрхийлж, гашуудаж буй талаар мэдээлжээ. Ийнхүү далайчдын хойчийн буяны төлөө 1 минут дуугүй байсан гэнэ. Тэрээр мөн залуу далайчид амиа алдсан явдалд харамсаж, унтаж чадаагүй тухайгаа ярьсан байна. Хойд Солонгосын армийн ажиллагааг гүйцэтгэж явсан далайчдаас суралцах их зүйл бий гэж тэрээр мөн нэмж хэлжээ. Эдгээр далайчид даалгавраа биелүүлэх гэж яваад амиа алдсан гэж байгаа ч яг юу болсон, хэдэн хүн байсан гэдгийг нууж байна. Тэдний дурсгалын бунхнаас харахад өнгөрсөн сарын 13-нд амиа алдсан бөгөөд хэвлэлүүд далайчдыг өрөмдлөгө хийж байгаад амиа алдсан гэж таамаглажээ. Харин Японы “NHK” суваг 30 орчим албан хаагч амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Зоригт дайчдыг оршуулах ёслолд Ким удирдагч өөрийн биеэр оролцжээ.

































































Сэтгэгдэл (3)