Их Британийн нэгэн гэр бүл Сэйнсбури дэлгүүрээс Бразиль гадил худалдан авчээ. Гэвч боодолтой гадил дотроос бөөн аалз гарч ирсэн байна. Конси Тэйлор хэмээх гэрийн эзэгтэй уг гадилыг идэх гэж байгаад аалз байгааг олсон байна. 29 настай гэрийн эзэгтэй аалз байгааг мэдмэгцээ орон нутгийн хортон шавьжны төвд мэдэгджээ. Тэрээр “10 гаруй аалз байхыг хараад маш их айсан, жимсийг онгойлгонтууд хивсээр нэг тарсан” хэмээн ярьжээ. Бразиль гадилаас олдсон энэхүү аалзнууд нь дэлхий дээрх хамгийн аюултай шавьжнуудын нэг юм. Иймэрхүү аалзнууд хархыг ч хүртэл утсгах чадвартай гэнэ. Гадил жимсний модонд аалз түгээмэл байдаг бөгөөд савлагдах явцад орсон байх гэж таамаглаж байна.



