Геннисийн амжилтын номонд хамгийн содон, гайхалтай бүхнийг бүртгэдэг. Даррен Висман гэдэг 30 настай хүн 2 гартаа сагсан бөмбөг барин хамгийн хурдан гүйж чаджээ. АНУ-ын Миами мужийн оршин суугч тэрээр дунд сургуулийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч бөгөөд 2011 онд болсон марафон гүйлтийн тэмцээнд 55 минутын дотор барианд орж амжилтын гараагаа эхэлж байжээ. Тэрээр бөмбөгөө алдалгүй гартаа атган 39 км цагийг 4 цаг 48 секундын дотор туулсэн байна. Даррен Вистан энэ амжилтаас олсон мөнгөө эцэг эхгүй хүүхдүүдэд хандивлахаар болжээ. “Хүн бүрт авьяас байдаг гэдэгт би итгэдэг. Харин энэ "бэлэг"-ийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ” гэдэг нь чухал гэж Висман ярьжээ. Мөн тэрээр хоёр гартаа бөмбөг барингаа гүйхэд маш хэцүү байсан тухайгаа дурсчээ.

