
Өчигдөр Малайзын ерөнхий сайд Нажиб Разак АНУ, Австралийн тагнуулчид Засгийн Газрынх нь үйл ажиллагааг тагнасаныг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Малайз улсын эрх баригчид Засгийн Газрын үйл ажиллагааг тагнах явдлыг хэзээнээс эсэргүүцэж ирсэн юм. АНУ, Австралийн эрх баригчид элчин сайдын яамдаараа дамжуулан албан ёсны мэдэгдэл хийхийг Малайзын иргэд шаардаж байна. Интернэт болон бусад харилцаа холбооны хэрэгслийг ашиглан тагнах нь улс орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг ч Нажиб анхаарууллаа. Тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноудены задруулсан бичиг баримтад Малайз, Индонезийн элчин сайдын үйл ажиллагааг тагнаж байсан тухай дурдсан юм.