
АНУ ба Арабын холбооны орнууд энэ сард багтааж Сирийн асуудлаар энхийн хэлэлцээр хийнэ гэж найдаж байсан ч энэ оны сүүл болтол хойшлогдлоо. Сирид суугаа олон улсын элчин сайд Лахдар Брахим диплоамтчидтай ярилцсаны дараагаар уулзалтын товыг зарлах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэрээр энэ сарын 25-нд Орос, Америкийн төлөөлөгчидтэй дахин уулзаж, уг асуудлаар ярилцахаар болсон байна. Сирийн асуудлаар энхийн яриа хэлэлцээр эхлүүлэх саналыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн гаргасан. Дээрх хэлэлцээрийг эхлүүлж чадвал Сирийн Засгийн Газар, босогчдын хооронд зөвшилцөл үүсч магадгүй гэж үзэж байна. Сирийн босогчид Башар Ассадыг огцрохыг шаардаж буй бол Ассад албан тушаалаасаа буух сонирхолгүй байгаа ажээ.