Италийн Засгийн Газрын тэргүүн асан Сильвио Берлунксони Милан дахь хувийн сүмдээ нууцаар хуримлажээ. 76 настай тэрээр өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан бөгөөд энэ удаагийн гэрлэлтээ олон дэлгэхийг хүсээгүй бололтой. Түүний сүйт бүсгүй нь 27 настай загвар өмсөгч, телевизийн шоу бизнес эрхлэгч Франческо Паскале хэмээх бүсгүй ажээ. Тэрээр загвар өмсөгч бүсгүйг өсвөр насны охин байхад нь сонгуулийн сурталчилгааны үеэр танилцаж байсан гэдэг. Өөрөөсөө 50 насаар ах хүнтэй гэрлэж байгаа тэрээр энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд Берлунсконид анхны харцаар дурласан тухайгаа ам алдаж байжээ. Берлунскони өмнөх эхнэр Вероника Лариод жилдээ 29 сая долларын тэтгэмж өгдөг гэнэ.






