
Сирийн хүүхдүүд саа, улаан бурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг өвчнөөр өвчилж байгааг ДЭМБ-аас санууллаа. Тиймээс Сирийн Засгийн Газраас хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарч, вакцинд хамруулах аянг эхлүүлжээ. Тус улсад саа өвчний 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Цаашид өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс олон улсын байгууллагуудтай хамтран вакцинжуулах аянг өрнүүлэхээр болжээ. Сирид гарсан иргэний дайнаас 100 мянган хүн амиа алдаж, Сирийн 23 сая хүн амын 40 хувьд нь тусламж үзүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагаас мэдэгдсэн юм. Одоо тус улсад вакцинд яаралтай хамрагдах шаардлагатай 500 мянган хүүхэд байгаа ажээ.