ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цагаач иргэдийг таних ухаалаг камер ашиглахыг Засгийн газарт санал болгожээ. Энэ нь цагаач иргэдийн нүүр царай болон машиныг таних чадвартай камер юм. Ингэснээр цагаачдын асуудлыг хариуцсан агентлагуудын ажлыг хөнгөвчилнө гэж үзсэн байна. Уг ухаалаг камерийг бэлэн мөнгөний машин болон автомашины зогсоолд байрлуулахыг санал болгожээ. Сүүлийн үед ОХУ-д цагаач иргэдийн асуудал хурцдаад байгаа бөгөөд Москва хотын цагаач иргэдийг олноор нь баривчилж байгаа юм. Өнгөрсөн сард азербайжаны цагаач 25 настай орос залуугийн аминд хүрснээс болж оросууд том хэмжээний жагсаал хийсэн. Уг жагсаалын дараа цагдаа нар 1200 гаруй цагаач иргэнийг баривчилсан байна. ОХУ-д цагаачлагчдын ихэнхи нь хуучин ЗХУ-ын харьяанд багтдаг байсан орны иргэд байдаг аж.



























































Сэтгэгдэл (3)