Сибирьт охид интернэтээр онгон биеэ зарах нь ихэсчээ. Оросын нэгэн вэб сайтад “Надад мөнгө маш их хэрэгтэй болсон учраас хамгийн үнэтэй зүйлээ зарж байна” хэмээн 18 настай охин нийтлэжээ. Шатуниха хэмээн өөрийгөө танилцуулсан энэ охин маргааш өдөр нь зочид буудалд онгон биеэ “үджээ”. Интернэт дуудлага худалдаанд оролцсон нэгэн эрхэм түүнд 27 мянган доллар төлсөн гэнэ. Хэдийгээр охин өндөр үнээр өөрийгөө худалдсан боловч олны дунд нэр хүндээ алдсан байна. Оросын Красноярск мужийн цагдаа нар Шатуниха охины амьдардаг дүүрэгт очиж, уг хууль бус үйлдлийн талаар хэвлэлүүдэд дэлгэжээ. Тус улсын эрх баригчид охидын эрээ цэрээгүй үйлдлийг шийтгэх, шүүх эрхгүй гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл (3)