Саяхан Хятадын Шэнжоу-10 гэдэг сансрын хөлөг өчигдөр Тянгонг-1 буюу «Тэнгэрийн Ордон» гэдэг туршилтын сансрын станцтай залгагдах туршилт амжилттай болсон билээ. Энэ бол Хятадын сансрын нисэгчдийн хувьд Дэлхийн тойрог замд туршилтын станцтай залгагдах туршилтыг амжилттай хийсэн анхны тохиолдол юм. Маш нарийн түвэгтэй энэхүү туршилтыг амжилттай хийсэний ачаар Хятад улс сансрын жинхэнэ станцыг бүтээх ажилд шуудран орох боломжтой болсон гэж шинжээчид үзэж байна. Тун удахгүй Хятад улс жинхэнэ сансрын станцыг бүтээх боломжтой. Үүнээс гадна Энэтхэг улс Ази тивээс анх удаа Ангараг гариг дээр сансрын судлаа хийж эхлээд байгаа. Хятад улс ч бас сансрын салбарын туршилтуудыг хийсээр байна.



