АНУ-ын Калифорни мужийн тэрбумтан Билл Грос их мөнгө олдог ажил хийж, баяжсаныхаа төлөө уучлалт гуйжээ Энэ талаар тэрээр өөрийн компанийнхаа вэб сайтад нийтлэжээ. Билл Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад 641-т орсон бол улсдаа хамгийн их татвар төлдөг тэрбумтан ажээ. Тэрээр ажилчдынхаа хүч хөдөлмөрөөр баяжиж байгаа тул уучлалт гуйх ёстой гэж хэлжээ. Хүмүүсийн хөлс хүчээ урсган байж ажиллаж олсон олсон мөнгийг зөвхөн өөртөө наах нь утгагүй гэж тэр боддог байна. Татвараа үнэнчээр төлж байж их ашиг олдог том компани байгуулж, хувь хүн талаасаа ч хөгжинө гэж үздэг байна. Мөн "Эдийн засгийн шударга тогтолцоо үйлчилж байгаа учраас чи баяжиж байгаа юм. Тамхи татсаных нь төлөө өөртөө биш, хүмүүст баярлаж сурах хэрэгтэй" гэж Бил нийтлэжээ.




Сэтгэгдэл (2)