
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд согтууруулах ундаа үйлдвэрлээд байна гэсэн иргэний мэдээллийн дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгасан байна. Ингэхэд уг хороонд оршин суух 50 настай эрэгтэй Д гэгч нь “Экспорт” 0.75 литрийн архи 39 ширхэг, “Ерөөл” архи 0.5 литрийн хэмжээтэй 38 шилийг хуурамчаар үйлдвэрлэж байсныг нь илрүүлжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 77 шил архи, 3 литрийн спиртийг хураан авчээ. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/