
82 дугаар сургууль дээр хүүхэд газ хэрэглэсэн талаар мэлээлэл цацагдсан.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч ангидаа амьсгал боогдуулагч бодис хэрэглээд үүний улмаас хүүхдүүд хордлоо гэж тус сургуулийн ажилтан өргөдөл гаргаж ирсэн. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох Б гэгч нь ангидаа амьсгал боогдуулагч цацсан байсан. Тиймээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж. Тухайн амьсгал боогдуулагчийг хаанаас авсан, хэнээс авсаныг нь тодруулахаар ажиллаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)