Палестины удирдагч агсан Яссер Арафат цацраг идэвхит бодист хордсон гэж Швейцарийн шүүх эмнэлэг мэдэгдсэнийг Орхи Дорнодындуу хоолой Аль-Жазера уламжиллаа. Арафатыг 2004 онд цусны өвчнөөс болоод таалал төгссөн гэж албан ёсны эх сурвалжууд мэдээлж байсан юм. Гэвч түүний шарилыг өнгөрсөн жил ухан гаргаж, хүнд хорлогдож нас барсан болохыг батлах гэж оролдож байгаа. Швейцарийн шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтэд түүний биеэс цацраг идэвхит химийн бодис өндөр хэмжээгээр илэрсэн тухай дурджээ.
Палестиничуудын дийлэнх нь Арафатыг Йзрайльчууд хордуулсан гэж итгэдэг юм. Харин нөгөө нэг хэсэг нь түүнийг хорт хавдар юмуу ДОХ-оор өвчилсөн гэсэн таамаглал дэвшүүлж иржээ. Израйлийн эрх баригчид Арафатын үхэлд буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм. Тиймээс ч Швейцарийн эмч нарын гаргасан дүгнэлтийг шинжлэх ухааны үндэсгүй "савангийн дуурь" гэж нэрлэжээ. Арафат нь 35 жилийн турш Палестины эрх чөлөөний байгууллагыг удирдаж ирсэн нэртэй улс төрч төдийгүй, 1996 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр 2011 онд гэнэт Парисын цэргийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан юм. Үүнээс хойш түүний үхлийг тойрсон маргаан гарсаар байгаа. Швейцарийн эмч нарын дүгнэлт ч цаашдаа энэ маргааныг лавшруулах бололтой.


