
Твиттер компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 26 долларын үнэ хүрчээ. Тус компанийн хувьцаа Даваа гаригийн байдлаар 23-25 долларт хэлбэлзэж байсан бол үйлчилгээний нийт өртөг нь ийнхүү 18 тэрбум доллар боллоо. Ингэснээр 2012 оны тавдугаар сард Фэйсбүк компанийн амжилтаас хойшхи технологийн салбарын хамгийн том зах зээл болон хувирчээ. “Жиргээ” долоон жилийн өмнө нээгдсэнээс хойш 230 сая хэрэглэгчтэй болсон ч ашиг орлого нь тийм ч сайн байгаагүй. Тиймээс тус компани хувьцаагаа зах зээл дээр гаргаж, хөрөнгө татах шаардлагатай болсон юм. Твиттер нийтдээ 70 сая хувьцааг арилжсанаар 1,82 тэрбумаар орлого нь нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Одоо тус компани "TWTR" нэрээр хувьцаагаа арилжаж буй ажээ.