
Израйлийн гадаад хэргийн сайд асан Авигдор Либермэн авлигын хэрэгт холбогдоод байсан юм. Түүнд холбогдох шүүх хурал өичгдөр болж өнгөрлөө. Гэхдээ экс сайд шүүхийн танхимаас ялалт байгуулан гарч иржээ. Өнгөрсөн 12-р сард тус улсын шүүх яамнаас Авигдор Либермэнийг итгэл алдсан гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс хуулийн дагуу албан тушаалаа өгч байжээ. Гэвч түүнийг шүүхээс буруугүй гэж үзсэн учраас ерөнхий сайд Бенжамин Нетаньху улс төрд эргэн ирэхийг нь хүлээж буйгаа илэрхийлсэн гэнэ. Прокуророос түүнд Белорус улсад дипломат чухал бичиг баримтуудыг дамжуулсан гэж үзэж байжээ. Учир нь Либермэний нам хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад найрсаг ханддаг байна.