
Мальдив улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигч энэ долоо хоногийн Бямба гаригт санал хураалтыг эхлүүлэхийг хүлээн зөвшөөрлөө. Тус улсад ийнхүү гуравдахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдаж байна. Өмнө нь зөрчилдөөн гаргахгүй байх үүднээс бодлогоор санал хураалтыг хүчингүй болгожээ. Засгийн эрх баригчид сонгуулийн дүнг луйвардаж, өөрсдийн талын нэр дэвшигчдээ ялуулах гэлээ хэмээн иргэд эсэргүүцэж байгаа юм. Мальдив улсад 2012 онд экс ерөнхийлөгч Мохамед Нашид албан тушаалаасаа бууснаас хойш эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Нашид эхний санал хураалтын дүнгээр 45 хувиар ялалт байгуулсан ч сонгогчид эсэргүүцжээ. Гэсэн хэдий ч шүүхээс бусад нэр дэвшигчид болох Gasim Ibrahim болон Abdullah Yameen нарын хэнийг ч ялсан гэж тооцоогүй ажээ. Энэ сарын 9-нд болох дахин сонгуульд ялалт байгуулна гэдэгт өрсөлдөгчид бүгдээрээ итгэлтэй байна. Тус улсын үндсэн хуулийн дагуу сонгуулийг 11-р сард багтаан дуусгах учиртай. Мальдивын хөрш орон болох Шри Ланкаас улс төрийн хямралыг шшийдвэрлэж, ерөнхийлөгчөө сонгохгүй бол жуулчид цөөрөх магадлалтайг сануулжээ.
