Сингапур улсад Gardens by the Bay нэртэй супер wi-fi орчин бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. Зургаан жилийн өмнө энд хов хоосон газар байсан бол байгалийн сайхныг мэдрүүлсэн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн болсон байна. Энд ирсэн гадаадын жуулчид болон иргэд wi-fi сүлжээг ашиглан интернэт орчинд чөлөөтэй зугаалах боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн метрийн зайтай санхүүгийн төв байгууллага байрлажээ. Энд харагдаж байгаа аварга модод шөнө болохоор олон янзын гэрэл гаргадаг. Орчин үеийн диваажин болсон энэ газар жуулчид үнэгүй интернэт ашиглан жиргэх дуртай болжээ.







