
Өчигдөр Турк улс Сиритэй залгаа орших Oncupinar хилийн боомтоо нээсэн байна. Туркийн өмнөд хэсэгт орших уг хилийн боомтын хамгаалалтад санаа зовнисон учраас эрх баригчид ийм шийдвэр гаргаад байсан юм. Уг хилийн боомтыг өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр Сирийн Азез мужид дэлбэрэлт болох үеэр хаажээ. Зөвхөн хүмүүнлэгийн байгууллагын тусламжийн ажилтнуудыг л хилээр нэвтрүүлж байсан. Тэгвэл эрх баригчид уг боомтыг хүн бүрт нээлттэй болголоо. Турк бол Дамаск хотын гол түнш боловч одоо Сирийн босогчдын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн гэнэ.
Сэтгэгдэл (1)