Та сүүлийн үед сайн унтаж амарч чадаагүй л байна уу? Тэгвэл нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэе. Та сургуулийн автобустай адил урттай могой байна гээд төсөөл дөө. Одоо дэлхий дээр ийм аварга могой байхгүй ч, урьд өмнө нь байсан гэнэ. Ирээдүйд дэлхийн дураарлаас болоод ийм аварга могой гарч ирнэ гэж эрдэмтэд үзэж байна. Флорида мужид болсон эрдэм шинжилгээний бага хурлаар дэлхийн дулаарлаас аварга амьтад бий болж, сүүн тэжээлтнүүд улам жижиг болно гэсэн санал дэвшүүлжээ. Жишээ нь, морь муур шиг жижиг болох гэнэ. Одогоос 65 сая жилийн тэртээ үлэг гүрвэл амьдарч байсан. Үүнээс гадна Флорида мужийн байгалийн түүхийн музейд Титанобоа хэмээх могой болон аварга яст мэлхийний чулуужсан үлдэгдэл хадгалагдаж байдаг. Цаг уурын өөрчлөлтөөс болоод 53-55 сая жилийн сүүн тэжээлтэн амьтан агшиж байсныг Мичиганы их сургуулийн шинэ судалгаанд дурджээ. Том биетэй сүүн тэжээлтэн хоолоо олж идэхэд хэцүү учраас өөрчлөлтөд дасан зохицохын тулд жижгэрч байгаа гэнэ. Эдгээр өөрчлөлтүүд нь зуун жилээр биш, хэдэн мянган жилээр явагдах нь мэдээж.




Сэтгэгдэл (2)