Өмнөд Солонгост жил бүр зохион явуулдаг коллежийн элсэлтийн шалгалт уржигдар өглөө эхэлжээ. Энэ нь коллежид элсэхийг хүсэгчдэд жил ганц удаа олдож буй боломж юм. Тиймээс хүүхдүүд шалгалтын өглөө залбирал үйлдэцгээж байна. Энэ жил 650 мянга гаруй сурагч ахлах сургуулиа төгсөж байгаа бол хүүхдүүдийн ирээдүйн амьдралыг шийдэх дээрх шалгалтыг улс даяар 1,257 цэгт авч байгаа гэнэ. Өмнөд Солонгосын нийгэмд алдартай сургууль төгсвөл цаашид өндөр цалинтай ажил хийх боломжтой болдог учраас ширүүн өрсөлдөөн болдог. Хүүхдүүдийг шалгалтандаа цагтаа ирэхэд нь туслах үүднээс метро, автобус үйлчилгээний цагийг уртасгажээ. Мөн шалгалтын цэгээс 200 метр зайд галт тэрэг явах болон бусад дуу чимээ гаргахыг хориглосон байна.































































