
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн хавар өвчний улмаас таалал төгссөн билээ. Тэгвэл түүний залгамжлагч, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ирэх сарын 8-ныг Уго Чавест хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлажээ. Учир нь тэрээр хамгийн сүүлд 2012 оны энэ өдөр ард түмэндээ хандаж үг хэлсэн ажээ. Ерөнхийлөгч Уго Чавес Куба улсад хэдэн сар эмчлүүлсэн ч хорт хавдар нь эдгэлгүй нас барсан юм. Дэлхийн хамгийн алдартай социалист удирдагчдын нэг байсан тэрээр улс орноо хурдан хугацаанд хөгжүүлж байсан гавъяатай.