Японы эрдэмтэд хулганы элгэнээс авсан өчүүхэн хэмжээний эд эсийг клоны аргаар ургуулах замаар хүний элгийг бий болгожээ. Ингэснээр шилжүүлэн суулгахад хамгийн хэцүү эрхтэн болох элэгний өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн тоог эрс бууруулж чадах Анагаах Ухааны томоохон нээлт хийгджээ. Профессор Хидеки Танигучи, Таканори Такебе нараар удирдуулсан Канагава аймгийн Йокогама хотын Анагаахын их сургуулийн эрдэмтдийн баг хулганы элэгний өчүүхэн эд эсийг клоны аргаар ургуулах замаар хааш хаашаагаа 5 миллиметр хэмжээтэй хүний элгийг гарган авчээ. Ирээдүйд хүний ямар ч эд эрхтнийг энэ аргаар ургуулж болно гэж профессор Танигучи Рейтерс агентлагийн сэтгүүлчид хэлжээ. Энэхүү судалгааны ажил амжилттай болбол 10 жилийн дотор ямар ч хүний элгийг 3D принтерээр хэвлэж болдог цоо шинэ технологи нэвтрэх болно гэж тэр мэдэгджээ.












Сэтгэгдэл (3)