Ихэнх
нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн
аймгуудын зарим газар болон говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай,Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-5 градус хүйтэн байна.



















































