
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 25 настай Ч.Баттуулыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд шүүнэ. Тэрээр 2012 оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэг үйлдсэн юм. Тодруулбал, тэрээр Америк иргэнийг зургаан удаа буудаж хөнөөн, цогцсыг нь булсан байдаг. Түүний хэрэг шүүхээс хоёр ч удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Учир нь анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн Ч.Баттуул мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээсээ хэд хэд буцсан юм. Тиймээс түүний хэргийг дахин шалгасаар ийнхүү хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)