
Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр Женев хотноо эхэллээ. Уг хэлэлцээрт ОХУ, Хятад, Их Британи, Франц, Герман улсууд оролцож, цөмийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэх юм. Уг хэлэлцээрт мөн АНУ-ын төрийн бичгийн дарга Жон Керри оролцож байна. Ингэхдээ талууд харилцан ашигтайгаар Ираны цөмийн хөтөлбөрийг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэх зорилготой. Уг хэлэлцээрийн эхний шат өнгөрсөн сарын 15-16-ны өдрүүдэд үргэлжилсэн. Энэ үеэр Иран улсын тал хэлэлцээрийг эхлүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн боловч тодорхой санал тавиагүй. АНУ тэргүүтэй барууны орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцдэг байна. Харин Иранчууд цөмийн хөтөлбөрийг технологийн зориулалтаар ашиглана гэж тайлбарладаг юм.