Английн хааны гэр бүлийн элит хосуудын нэг болох хунтайж Чарльз түүний эхнэр Камилла Паркер Буалес нар Энэтхэгийн цэргийн академид айлчлал хийж байна. Тэд Энэтхэг улсад нийтдээ есөн өдрийн айлчлал хийх юм. Эхний өдрөө Энэтхэгийн цэргийн бодлоготой танилцсан бол цаашид хэд хэдэн мужид зочилж, арга хэмжээнд оролцохоор болжээ. Чарльз бол Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн том хүү билээ.



