Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сайтуудын нэг болох Твиттер өчигдөр хувьцаагаа 26 ам.долларын ханштайгаар арилжаж эхэлсэн. Тэгвэл арилжааг хаахад хувьцааны ханш 44,90 ам.доллар буюу 73 хувиар өссөн байна. Энэ нь арилжаанд оролцсон эхний өдрөө тус компани хамгийн багадаа 31 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон гэсэн үг.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжааг нээсэн эхний нэг цагийн дотор 13 сая гаруй хувьцаа зарж чадсан байна. Энэ нь 2012 оны Фэйсбүүк сайтын гаргасан амжилтаас хойшхи технологийн салбарын хамгийн том “тэсрэлт” боллоо. Фэйсбүүк компанийн хувьцааг 38 ам.долларын ханштайгаар нээгээд 45 ам.долларт хүрч байжээ. Твиттер сайт одоогоор 23 сая хэрэглэгчтэй бөгөөд төдийлөн ашигтай ажиллаж чадаагүй учраас хувьцаагаа арилжсан юм. Шинжээчид, “Твиттер” компани нийтдээ 70 сая хувьцаа зарж, 1,82 тэрбум долларын хөрөнгө босгоно гэж таамаглаж байгаа юм.



