зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Отгонбаяр Багануураас хоёр тэрбумыг хусчихсан уу?

2013-11-08
0
ЖИРГЭХ

 images    “Хадгаламж” банк төрийн мэдэлд шилжиж буй энэ өдрүүдэд тус банкыг тойрсон янз бүрийн яриа чих дэлсэж эхлэв. Банкаа дампуурлын ангал руу түлхсэн “Жаст”-ын Ш.Батхүүг ч яахав, шалгадаг газрууд нь шалгаад, өр төлбөрийг нь хэзээ нэгэн цагт хамаад авна биз, төрийнхөн. Харин “Хадгаламж” банкыг өөртөө авах гэж хэдэн сар хөөцөлдөөд, эцэст нь Монгол банкныханд жийгдсэн “Оюуны ундраа” компанийн эзэн С.Отгонбаярын дараагийн булхай ил болж эхэлжээ. Монгол банк түүнд итгэээгүй нь зөв болов. Хэрвээ “Хадгаламж” банкыг “Жаст”-аас салгаж аваад “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаярт өгсөн бол ёстой балрах байсан гэж учир мэдэх зарим нь ярьж байна. Үнэн болов уу. С.Отгонбаярын урьд өмнөх будлиантай олон хэргийн талаар хүмүүс сайн мэднэ. МИ-8 нисдэг тэргийн осол, ийм онгоцыг Жасрайн Засгийн газрын үед Оросоос “хулгайгаар” оруулж “шахсан” зэргийг тоочоод байвал зөндөө юм бий. Тэгээд ч мань эрийн компани одоо санхүүгийн хувьд сайнгүй байгаа ажээ.

Саяхан, наадмын өмнөхөн С.Отгонбаяр Эрчим хүчний зохицуулах хорооны даргын суудлаа ашиглан Багануураас хоёр тэрбум төгрөг “гол гаргасан” бололтой. Энэ тухай яриа одоохондоо банк, санхүүгийн цөөн хэдэн хүний дунд яригдаж байна. Хашир “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Хадгаламж” банктай холбоотой 160 гаруй тэрбумын өр төлбөрийг бага боловч зөөллөхийн тулд хоёр тэрбум төгрөгийг “Багануур”-аас түүн рүү шилжүүлэхэд нөлөөлсөн гэнэ. Уг нь ёс журам гэж ярих юм бол “Жаст”, “Хадгаламж” банкны өр С.Отгонбаярт ямар ч хамаагүй юм. С.Отгонбаяр байсан ч, байгаагүй ч Ш.Батхүүгийн тарьсан өрийг төр, хууль хяналтынхан хянаад, шүүхдээд л авч орхино. Өр барагдуулах албаныхан нь ч хэсэгтээ л ажилтай болох юм л даа. Гэтэл С.Отгонбаяр бизнесийн хамтрагчдаа санаа тавьж, төрийн өмчит “Багануур” компаниас бараг хүчээр шахуу ийм их хэмжээний мөнгө гаргуулжээ. Энэ нь цаанаа тэдний өгөө авааны далд сүлжээ эртнээс улаатай байсныг харуулж буй хэрэг болов уу. Эрчим хүчний сайд М.Сономпил нь үүнийг сонсоод нэлээд сандарч суугаа сурагтай. Тэрбээр сэтгүүлчдийн өмнө учраа олохгүй будилсан царайгаар “С.Отгонбаярын гуйгаад байхаар нь ингэж шийдсэн” гэсэн утгатай юм хэлжээ.

Ер нь С.Отгонбаяр ихээхэн адармаатай нөхөр л дөө. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа өмч хөрөнгө идэж уусан гэх хэрэгт баахан шалгагдаж, гурван шатны шүүхийг яаж аргалсныг бүү мэд, нэг л мэдэхэд ямар ч гэм буруугүй болоод “оодорч” яваа эр юм. Эх орон намаа орхиж, Ардчилсан намд элсээд авсан. Шинэчлэлийн Засгийн газрын өнгөн дээр одоо эрчим хүчний ажил зохицуулаад харайж буй. Ийм алба залгуулах болсон нь ч бас учиртай байж.
Хэдэн жилийн өмнө ОХУ-ын “МААТ” компани Багануурын дулааны станцын хувьчлалд ялсан гэж ТӨХ-ны удирдлагууд мэдээлж байлаа. Харин тэд “МААТ” гэж чухам ямар компани болох талаар тодорхой мэдээлэл өгдөггүй байсан юм. Сүүлдээ ОХУ-д “МААТ” гэдэг компани байдаггүй тухай сураг дуулдаж билээ. Хувьчлалын асуудлаас үүдэн ТӨХ хойд хөршийн “МААТ” компанийн нэр, хаягаар олон бичиг баримт илгээсэн гэдэг. Хамгийн гайхалтай нь хойд хөршийн Татварын газраас манайд ийм нэртэй компани байхгүй гэсэн хариу илгээжээ. ТӨХ жинхэнэ ацан шалаанд орох нь тэр. Өөр эх сурвалжийн мэдээгээр ОХУ-д”МААТ” гэж эрчим хүчний маш том компани бий. Харин тэр компани манай хувьчлалд оролцоогүй, Монголын жижиг станцыг тоохооргүй байгууллага гэж байлаа. Энэ том байгууллагын нэрийг барьж хэдэн Орос нөхөд Багануурын станцын хувьчлалд оролцсон юмсанж.

Ингээд сүүүлдээ аргаа барсан ТӨХ-ны мэргэжилтнүүд манайд үйл ажиллагааг явуулж байсан “МААТ”-ын тамга тэмдгийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахад хуурамч, өөр өөр тамгуудтай болохыг тогтоожээ. Харамсалтай нь холбогдох газрууд нь ийм ноцтой асуудлыг анхааралдаа авч, цааш нь шалгаагүй, мөрөөр нь огт яваагүй тухай мэргэжлийн хүмүүс өнөөдөр хэлж байна.

Эндээс “МААТ” гэж юу вэ, энэ нэрийн цаана хэн нуугдаж байж вэ гэсэн асуудал гарч ирнэ. Багануурын дулааны станцад хийсэн санхүүгийн шалгалтаар станцын дансанд орж ирсэн бүх мөнгийг “толгой” компани гэх “Оюуны Ундраа” руу шилжүүлсэн байдаг байна. Лав л тухайн үедээ 1,5 тэрбумаас хол давсан мөнгө “Оюуны Ундраа” компани руу явуулсан бололтой.

Монголбанкны ерөнхийлөгчийн өндөр албан тушаал хашиж байсан Л.Пүрэвдорж гэгч буурал толгойтой нөхөр тэр үед ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа “Оюуны Ундраа” компанийн” МААТ” хэмээх нэртэй огт байхгүй компанийн нэрийн дор хувьчлал хийгээд өнгөрсөн тухай “домог” иймэрхүү ажээ. Аз болоход хувьчлалыг буцаасан ч гайхалтай нь энэ хэрэг дарагдаж өнгөрөсөн байлаа. Харин одоо Багануурт үүсээд байгаа хоёр тэрбумын асуудалд Төрийн өмчийн хороо болон санхүүгийн хяналтын байгууллагууд хэрхэн хандахыг харж л суухаас.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.194.24)
    ene goshnognii nuh, ger buleerei deeremchin hulgaich deerelhuu alnuud bgaam. sayhan huuhed n hurtel hun amitnii nud mud soholchoo l zuv zugeer l hajuud n baisan naizuudaa gutgeed duussan sdaaaa daa. naadhaaa avgai huuhed hurgen duu nartai shalgaad deelii n numruul sdaakiiig
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.202)
    Энэ нэг нисдэг тэргэний луйварчин нам дамжсан олгирах эрүүгийн элеменийг төрөөс нэг мөсөн зайлуулаач
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • hh (202.5.194.79)
    ene ***** udaa daraa hulgai hiih yum har gichiinii hyyhed chini shalguulaad shoron shaagaarai chi
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.232.146)
    Hoen solio nohoi ,enh taivni hiij bga zuil ymada ajil amidralgui hun odoo iim ym bichuuleed suuj baih zav bga ym bna da yamar ih zavtai hulgaich be,
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • zochin (202.131.232.146)
    danzan baljiriin solio sogtuu enh taivni zohion baiguulalttai bichuulej bga zuil bna ter durak trans nertei tsutsnihe 51%-g oyuni undraad aldaad 3 jil booj uheh deere tulj yavaa hulgai gesen shuu odoo tsagdaagin gzar hun gutegsen hergert eruu uusguulen shalgagdaj bga ym bile odoo otgon bayar zuruuled enh jargaliin buzar bulai buhniin gargaj tavih heregtei ter avgai tontogrooro olon jil huuli bus ym hiij irsen avgai shu de adilhan buh noogintaviaa
    2013 оны 11 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    34 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    49 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    1 цаг 6 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    2 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    2 цаг 44 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    2 цаг 49 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    3 цаг 5 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    3 цаг 17 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    3 цаг 18 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    4 цаг 17 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    4 цаг 31 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    6 цаг 6 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    6 цаг 12 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    18 цаг 34 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    21 цаг 35 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    21 цаг 42 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    21 цаг 50 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    21 цаг 53 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    21 цаг 58 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК