
Үргэлж этгээд зангаараа ялгарч байдаг дуучин Лэди Гага удахгүй эх дэлхийгээс гарч, сансарт очиж уран бүтээлээ хийхээр болсон байна. Поп хөгжмийн супер од бүсгүй өөрийн Твиттер хуудаснаа амьд хөгжмийн тоглолтоо сансарт хийх боломжтой гэж нийтлэжээ. Дуучны "ARTPOP" хэмээх шинэ цомгийн нээлт энэ сарын 10-нд болох бөгөөд тухайн үед дээрх цуурхал үнэн болох нь мэдэгдэнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Уг мэдээллийг анх энэ сарын 6-нд “Us Weekly” сэтгүүл тараасан юм. Тус сэтгүүлд Лэди Гага 2015 оны эхээр сансарт дуулсан анхны уран бүтээлч болох гэж байгаа хэмээн дурджээ. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээллээр Гага сансарт тоглолтоо хийх бэлтгэлээ эхлээд нэг сар болж байгаа гэнэ. Гэхдээ энэ талаар шинэ цомгийн нээлт болтол ам алдахгүй гэдгээ дуучин Лэди Гага илэрхийлсэн байна.