Иргэний дайны гал асч буй Сири улсад Бразилийн гэрэл зурагчин Габриэл Чайм долоо хоногийн турш ажиллаж байна. Тэрээр сурвалжлагч нар болон олон улсын байгууллагынхны очиж чадаагүй аюултай бүсэд нэвтэрсэн талаар CNN мэдээллээ. Мөргөлдөөний гол төв болсон Алеппо хотод 70 гаруй хүн амь үрэгдээд байгаагийн дотор хүүхэд эмэгтэйчүүд дийлэнх нь байна.


Алеппод болсон дэлбэрэлтийн уршгаар барилгууд нурж, нурангин дотор нас барагсдын цогцос байсаар байна. Дээрх мөргөлдөөн болсон газар хоёр сартай бяцхан охин ганцаараа амьд байсныг Сирийн ядуу гэр бүл олж аван, асарч байгаа юм. Хүүхдийн эцэг эх нь мөн нас баржээ. Охиныг олж авсан Сири бүсгүй барилгын нурангин дотор байсан цогцоснууд дотроос охиныг уйлж байхад нь олсон хэмээн ярьж байна.


Дайнаас амьд үлдсэн хүмүүсийн хувьд ч гэсэн нөхцөл байдал хүнд болж байгаа ажээ. Жишээ нь дэлбэрэлтэд өртөж, зүүн нүд нь сохорсон залуу хэд хэдэн удаа аймшигтай хагалгаанд орсон боловч хараа ороогүй гэнэ. Тэрээр дахин мэс засалд орох гэсэн ч мөнгө байхгүй. Сири дэх нөхцөл байдал улам хурцдаж, жирийн иргэдэд аюул учруулсаар байна. Иргэний дайны улмаас 100 мянга гаруй хүн амь насаа алдаад байгаа билээ.


Сэтгэгдэл (1)