
Монгол Улсын засгийн газар, Канадын "Хан ресурс" компани хоорондын маргааны шийдвэрлэх Арбитын шүүх хурал энэ сарын 11-нд эхэлнэ. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын заагт орших "Дорнод уран"-ы ордыг эзэмшиж байсан "Хан ресурс" компанийн лицензийг 2009 онд Цөмийн энергийн газраас цуцалсанаар Монгол Улсын засгийн газар "Хан ресурс"-ын хоорондох маргаан үүссэн. Тодруулбал, "Хан ресурс" компани Цөмийн энергийн газрыг үндэслэлгүйгээр лицензийг нь цуцалсан гээд тухайн ордын нөөцийг тогтоох, хайгуулийн үйл ажиллагаа явуулахад зарцуулсан 200 сая ам.доллараа манай Засгийн газраас нэхэмжилсэн билээ. Эл маргаантай холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдан ахлагчаар нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ажиллаж байгаа юм.
/24tsag.mn/