Хятадад 8 настай охин уушигны хорт хавдраар өвчилсөн нь тус улсын түүхэн дэх хамгийн залуу өвчтөн болжээ. Эмч нар охины өвчнийг агаарын бохирдлоос болсон гэж үзэж байна. Түүний нэрийг нууцалж байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ. Хорт хавдрын эмч нар охины уушигны өвчин удаан хугацаанд шороо, тоостой орчинд байснаас үүссэн гэж дүгнэжээ. Америкийн хорт хавдрын нийгэмлэгээс уушигны хавдар нь 70 хүртэлх насныханд түгээмэл тохиолддог, хүүхэд өвчлөх нь ховор гэж үздэг байна. Сүүлийн 30 жилд уушигны хорт хавдраар нас барагсдын тоо Хятадад дөрөв дахин өсчээ. Тус улсын агаарын бохирдлын хэмжээ метр куб тутамд 1000 микрограммд хүрсэн нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 40 дахин өндөр үзүүлэлт юм.



