Дебора Кохан хэмээх бүсгүй хоёр хөхөө тайруулах хүнд мэс засалд орохын өмнө хагалгааны багийнхантай бараг л бүжгийн үдэшлэг хийсэн байна. Сан Франциско хотын нэгэн эмнэлгийн ажилтнууд бүсгүйн тэвчээрийг үнэлэж буй гэнэ. Кохан бүсгүй хагалгаанд орохынхоо өмнөх энэ бичлэгийг гэр бүлийнхэндээ үзүүлж, мэс заслын үйл явцыг тэдэндээ харуулахыг хүсчээ. Дебора Кохан биедээ мэс хүргүүлэхийн өмнө бүжиглэхэд юу нь буруу байхав хэмээн ярьсан байна. Тэрээр эмч нарт хандан хагалгааг хурдан дуусгахыг хүсч буйгаа хэлэхэд хэрвээ таны бие сайжирвал хамтдаа бүжгийн клуб оръё хэмээн хариулжээ.

