
Энэхүү спортыг харсан хүмүүс садар самуун зүйл юмуу тоглоом наадам гэж анзаарах нь бий. Гэхдээ энэ бол жинхэнэ спортын төрөл юм. Энэ нь Турк үндэстний тосон бөхийн барилдаан гэнэ. Энэ бөхийг барилдахад ямар нэгэн шийтгэл, торгууль байхгүй. Үнэн хэрэгтээ, энэхүү спортын тэмцээнд оролцогчид бие биенийхээ өмсгөлийг гараараа доошлуулахаар өрсөлддөг. Гэхдээ хамгийн түрүүнд сайн барьц авсан тамирчин ялах болно. Энэ нь манай үндэсний бөхтэй төстэй боловч тамирчид арьсандаа оливын тос түрхдэг дүрэмтэй юм. Энэ нь цохилтоос хамгаалдаг байна. Өрсөлдөгч бүр хар өнгийн өмсгөл өмсөх бөгөөд үүнийг киспет гэж нэрлэдэг. Ингээд тэмцээн эхлэхэд тамирчид бие биенийхээ өмсгөлийг доош болгохыг хичээнэ. Хамгийн эцсийн зорилго нь киспетнээс нь сайн барьж, өрсөлдөгөө унагах юм. Мэдээж хамгийн гол дүрэм нь нэг нэгнийгээ гэмтээхгүй байх.