Филиппин улсыг чиглэсэн хар салхи энэ оны хамгийн хүчтэй салхи гэж тооцогдож байна. Өмнө жил тус улсад дэгдсэн хар салхины улмаас 1000 гаруй хүн амиа алдсан юм. Haiyan хэмээх хар салхи нь Филиппиний зүүн мужуудыг чиглэж байна. Одоогоор байгалийн аюулт үзэгдлийн улмаас 3 хүн нас барж, 100 гаруй барилга байшин сүйдсэн гэсэн мэдээлэл ирлээ. Аюултай бүс нутаг дахь 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна. Тус улсын 20 гаруй мужид оршин сууж буй 12 сая хүн аюулд ороод байгааг цаг уурчид мэдээллээ.

