
Алдарт "Битлз" хамтлагийн дуучин Жон Ленноны хүүхэд байхдаа амьдарч байсан Ливерпүүл хот дахь гэрийг нь дуудлага худалдаагаар заржээ. Домогт дуучин энэ байшинд таван настайгаасаа хойш амьдарсан аж. Гурван унтлагын өрөөтэй, улаан тоосгон байшингийн анхны дуудах үнэ 150,000-250,000 паундаас эхэлсэн байна. Харин 20 минутын дараа гэхэд нэгэн америк худалдан авагч 480,000 паунд буюу 772 мянган доллараар авчээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагч Андрэй Броун "Жон Ленноны дурсгалтай байшин, эд зүйлсийг авах гэсэн англи болон гадаадын сонирхогчид маш олон байсан ч хурдан хугацаанд зарагдлаа" гэсэн байна.