
АНУ-ын тагнуулын албаны нууц мэдээллүүд задарсанаас болоод Аль-Кайда зэрэг террорист байгууллагууд тактикаа өөрчилсөн байж болзошгүй хэмээн Их Британийн эрх баригчид санууллаа. Учир нь аюулаас хамгаалах зорилгоор тагнуулын ажиллагааг явуулж байсан юм. Эдгээр бичиг баримтууд дотор АНУ-ын тагнуулын албаны 2005 оноос хойш террорист халдлагын эсрэг явуулсан нууц мэдээллүүд байгаа гэнэ. Хэрвээ нууц материал террористуудын гарт орсон бол тэд зайлшгүй аргаа өөрчлөх болно гэж үзэж байна.