Чингэлтэй дүүрэгт байрлах “Нарантуул-2” захад өчигдөр 06 цаг 30 минутын
орчимд гал гарчээ. Тус галын улмаас хүнсний захад байрлах хоёр лангуу
шатсан байна.

Чингэлтэй дүүрэгт байрлах “Нарантуул-2” захад өчигдөр 06 цаг 30 минутын орчимд гал гарчээ. Тус галын улмаас хүнсний захад байрлах хоёр лангуу шатсан байна. Гал гарсан даруйд Онцгой байдлын газрын гал унтраах албаныхан очиж, цаг алдалгүй хурдан унтраасан байна. Гал гарах үед ажилчид тарсан байсан учир хүний эрүүл, мэнд, амь насанд хохирол учраагүй байна.
Одоогоор галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна.
Хоёр сар гаруйн өмнө ОУХТ “Нарантуул”-ын хүнсний захад мөн гал гарч 300 гаруй түрээслэгч хохироод байгаа юм. Харин одоо “Нарантуул 2” захад гал гарсаныг түрээслэгчид гадны нөлөөтэй, явуулгатай байж мэднэ гэж хардаж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)