ОХУ-ын нийслэл Москва хотноо болж өнгөрсөн “Miss universe 2013” тэмцээний ялагчаар Венесуэл улсын мисс 25 настай Габриэла Ислер шалгарлаа. Тэрээр 85 орны гоо бүсгүйчүүдийн дундаас шалгарсан бөгөөд өнгөрсөн жилийн мисс Америк бүсгүй түүнд 120 мянган долларын үнэтэй титмээ түүнд гардуулан өнгөрчээ. Уг тэмцээнийг АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн, шоу менежер Дональд Трамп зохион явуулдаг бөгөөд хамгийн нэр хүндтэй уралдааны нэгд тооцогддог.







